Сүхбаатар аймагт 223 мал нэмж өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймагт 223 мал нэмж өвчилжээ

Дорнод, Сүхбаатар аймгийн 14 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 13833 толгой мал өвчилсөнөөс 13117 толгой малыг устгасан нь өмнөх хоногоос өвчилсөн мал 493 толгойгоор, устгасан мал 628 толгойгоор тус тус нэмэгдсэн байна. Харин Сүхбаатар аймгийн хувьд найман сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 10368 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 223 толгой малаар нэмэгдэж, 10339 толгой мал буюу 99 хувийг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 874 хүн, 44 мотоцикл, 113 автомашин, техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал, хяналтын 18, хөдөлгөөнт 69 постонд үүрэг гүйцэтгэж байна.
           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж