Дорнод аймагт 270 мал нэмж өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт 270 мал нэмж өвчилжээ

Дорнод, Сүхбаатар аймгуудын 14 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 13833 толгой мал өвчилсөнөөс 13117 толгой малыг устгасан нь өмнөх хоногоос өвчилсөн мал 493 толгойгоор, устгасан мал 628 толгойгоор тус тус нэмэгдсэн байна. Дорнод аймгийн хэмжээнд зургаан сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 3465 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 270 толгой малаар, нэмэгдэн, 2778 мал буюу 80 хувийг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 582 хүн, 155 автомашин,техник хэрэгслэлтэйгээр ариутгал хяналтын 23, хөдөлгөөнт 63 постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
          
           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж