Лам хүүхдүүд зодолджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Лам хүүхдүүд зодолджээ

Сүхбаатар аймгийн Бурхны шашны сургалттай Баян-Эрхт бага сургуулийн сурагчид хоорондоо муудалцсаны улмаас нэг хүүхэд нүдэндээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдлээ. Тус сургуулийн шавь 18 настай С 15 настай Т-ийн номын авдар дээр суусан нь тэдний муудалцах шалтгаан болжээ. Т-г “Миний номын цүнхэн дээр битгий суу” гэж хэлснийг С эсэргүүцэж, зодсон аж. Одоо хохирогч эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Ангийнхаа андыг зодсон С-ийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хохирогч Т өмнө нь аймгийнхаа Эрдэнэмандал хийдэд шавилж байсан ажээ. Дашрамд дурдахад Баян-Эрхт сургуулийг татан буулгах тухай холбогдох байгууллагуудын дүгнэлт гаргаад байгаа юм.

Д.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж