
-Нинжа нарын жагсаал цуглааны үеэр хүний амь нас үрэгдсэн талаар танай аймгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Хэргийн явц ямар шатанд яваа вэ?
-Мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Жагсаалыг зохион байгуулсан аймгийн Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний тэргүүн Т.Нарантуяаг баривчлах шийдвэр гаргасан юмуу?
-Мөрдөн байцаалтын явцад баривчлах тодорхой үндэслэл шалтгаан байсан болоод энэ шийдвэрийг холбогдох ажилтнууд маань гаргасан байх. Тухайн үед жагсаал цуглааны үед манай байгууллагаас иргэдэд хэв журам сахиулах үүднээс ухуулга сурталчилгааг хийх гэж оролдсон боловч бусдын эзэмшлийн талбай руу шууд дайран орсон гэх мэдээлэл надад ирж байсан.