Хэмилтон: Энэ бол уралдаан

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хэмилтон: Энэ бол уралдаан


Аваргын цомын төлөө өрсөлдөж байгаа Льюис Хэмилтон Сингапурын гранпри тэргүүлэгч Марк Уэббэртэй мөргөлдөж улмаар замаас гарснаар 2-т уралдаанаа дараалан оноо авсангүй. Хэмилтон уралдааны 36-р тойрогт 4-т явж байсан бөгөөд өмнөө байгаа Марк Уэббэрийг гүйцэж түрүүлэх оролдлого хийх үед 2 нисгэгч мөргөлдсөн. Тэр Уэббэрийн гадна талаар дайралт хийсэн бөгөөд эргэлт дээр түрүүлсэн гэж бодоод түрүүлж эргэсэн ч Уэббэр буруу талд нь явж байсан билээ. Гэвч Уэббэр цаашид уралдаанаа хэвийн үргэлжлүүлж гуравдугаар байранд шалгарсан байна. Гэхдээ энэхүү ослыг уралдааны сюартсууд хэн нэгний буруугүй зөвхөн уралдааны осол гэж үзсэн нь зөв шийдвэр байжээ. Хэмилтон ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Би түүүнийг гүйцэж түрүүлчихлээ гэж бодсон. Би толиндоо түүнийг олж хараагүй ээ. Тэгээд байрлалаа эзлэх гэсэн нь мөргөлдөх шалтгаан болсон гэж өнгөрсөн жилийн Сингапурын гарааны ялагч өгүүлжээ. Энэ бол зөвхөн уралдааны осол.

Гэвч 2008 оны дэлхийн аварга маань ослын дараачаар өөрийн болидоо ууртай нь аргагүй орхиж хэвлэл мэдээлийнхнийг шуугиулаад амжсан. Харин одоо 20 онооны зөрүүтэй тэргүүлэгч Марк Уэббэрээс хоцорч эхэлсэн ч 4 уралдаан үлдсэн нөхцөлд энэ бол гүйцэх боломжтой оноо гэжээ. Харамсалтай нь одоо уралдах дөрвөн гранпри тэдний машины арга барилд тохирохгүй гэдэг таагүй таамаг хүлээж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж