Алдарт “Sony” корпораци LED гэрэл бүхий 1024х600 пиксельтэй 10.1 инчийн дэлгэцтэй, Intel Atom N450 1.66GHz процессортой, зургаан баттерейтэй VIAO M серийн нэтбүүкээ танилцууллаа. VIAO M1, M11 болон М1Е нэтбүүк нь Intel GMA 3150 график карттай, 1GB DDR2 RAM-тай, 250GB хатуу дисктэй, Windows 7 үйлдлийн системтэй бөгөөд WiFi болон Bluetooth холболттой, өөр дээрээ вэбкамер, стерео чанга яригч, микрофон болон гурван USB оролттой ажээ. “Sony”-гийн ээлжит шинэ бүтээлүүд болох эдгээр нэтбүүк нь 1.4 кг жинтэй бөгөөд хар болон цагаан өнгөний сонголттой, 450 ам.долларын үнэтэй юм байна.
С.Цэлмэг