Хэвлэлийнхэн Хөх хотод форумд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хэвлэлийнхэн Хөх хотод форумд оролцжээ

Хятад Монголын  хэвлэл мэдээллийн уулзалт форум өнгөрсөн долоо хоногт Хөх хотод болжээ. Манай талаас МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, МОНЦАМЭ агентлагийн захирал Т.Баасансүрэн, Азийн сэтгүүлчдийн  Холбооны Дэд Ерөнхийлөгч, “Улаанбаатар таймс” сонин Ерөнхий эрхлэгч Д.Чулуунбаатар  тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Анх удаа болж буй уг уулзалтад  Хятадын талаас Синьхуа агентлаг, Өвөрмонголын төв радио, телевиз, сонин, сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөл оролцжээ.
ӨМӨЗО-ы Засгийн газрын  хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан уг форумаар хоёр орны төлөөлөгчид илтгэл тавьж, улс түмний хоорондын харилцаа хамтын ажиллагаанд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үүрэг оролцооны талаар ярилцжээ. Манай төлөөлөгчдийн хувьд судалгааны ажил дээр хамтарч ажиллах, цөлжилтийн  эсрэг тэмцэхэд сэтгүүлчдийн оролцоо сэдвээр дараагийн удаа форум зохиох санал гаргаж, цаашид  дагнасан сэдвээр хамтран ажиллахаар болсон байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж