Халдлагад өртсөн Того хаалгачид тусламж олголоо

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Халдлагад өртсөн Того хаалгачид тусламж олголоо

Өнгөрсөн нэгдүгээр сард Анголд Африк тивийн цомын тэмцээний үеэр автобусад сууж явсан Того улсын шигшээ баг халдлагад өртсөн билээ. Энэ эмгэнэлт хэргийн үеэр 2 тамирчин газар дээрээ нас барж, багийн хаалгач Кодиоуи Обилалэ биедээ хоёр сумны шарх авсан юм. Үүний улмаас Тогогийн шилдэг хөлбөмбөгчин Эмануль Адебайор өөрийн улсын шигшээ багтаа дахин тоглохгүй хэмээн мэдэгдэсэн. Харин Того хаалгачын бие эдгэрч байгаа бөгөөд өдгөө өөрийн улсдаа эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэгвэл өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зэфф Балттер халдлагад өртсөн Того хаалгачид  сайн санааны тусламж болгон 25.000 ам.долларыг захидалын хамт илгээсэн байна. Хэдийн Обилалэгийн бие нь сайжирч байгаа ч нилээд өндөр үнэтэй физик эмчилгээнд орж байгаа юм байна. Мөн өнгөрсөн сард ФИФА-гаас Того улсын Спорт хариуцсан сайдад тамирчидын эмчилгээнд зориулах 70.000 ам.долларыг олгож байсан байна.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж