Ювентусын уналт Италийн шигшээ багт нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Ювентусын уналт Италийн шигшээ багт нөлөөлж байна

Италийн шигшээ багийн дасгалжуулагч Марчелло Липпиг Дэлхийн Аваргад сонгох тоглогчид, тэр дундаа Ювэнтусын тоглогчдыг анхааралтай ажигла хэмээн дээрээс нь сануулсан байна.

Уруудсаар байгаа Ювентусд санаа зовсон Италийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жианкарло Абэтэ клуб дэх нөхцөл байдлыг сайн анхаар гэж дасгалжуулагчдаа зөвлөжээ. Виново дахь гутамшигт улирлын уур амьсгал Өмнөд Африкийг зорих шигшээ багт нь сөрөгөөр нөлөөлнө гэж тэр айж байгаа бололтой.

“Ювентус шиг амжилт муутай яваа багаас олон тоглогчид нь шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах явдал хөлбөмбөгт бол хэвийн зүйл. Хамгийн гол нь клуб дахь асуудал шигшээ баг руу ойж болох юм,” гэж Абэтэ ЖР Парламэнто сонинд хэлжээ.

“Энэ бол Липпигийн хувьд багийн тоглогчдоо үнэлж, дүгнэх том боломж. Хүн бүр л байгаа байдлыг харж байна. Дэлхийн Аваргад очсон хойноо асуудлаа мэдсэнээс одоо мэдэж авсан нь дээр. Энэ жил Ювэнтусын хувьд хэцүү жил байлаа,” гэж нэмсэн байна.

Липпи дараахи тоглогчдоос хэнийг сонгож, хэнийг нь сонгож болохгүй вэ? Яггүй л шийдвэр: Буффон, Дэл Пьеро, Каннаваро, Гроссо,  Каморанэзи, Кьеллини, Маркизио… өөр хэн байна?

Г.Идэр-Ууган, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж