“Just urban dance” бүжгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

“Just urban dance” бүжгийн тэмцээн болно

“Just dance” бүжгийн клубээс бүжиглэх дур сонирхолтой хүүхэд залуусын дунд “Just urban dance” нэртэй бүжгийн тэмцээнийг зарлажээ. Энэхүү тэмцээнд 14-өөс дээш насны хүмүүс орох боломжтой ба хамтлагаар болон хосоор баг бүрдүүлэн оролцох аж.
Тэмцээний тэргүүн байрын шагнал 500, хоёрдугаар байр 300, гуравдугаар байр 150 мянган төгрөгийн шагналын байтай ба үүн дээр ивээн тэтгэгчийн шагнал дагалдан очих юм. Мөн тэмцээний шилдэг 20 оролцогчийг тус клубт зургаан сар үнэгүй суралцах эрхийн бичгээр шагнахаас гадна нэрэмжит шоу тоглолтдоо оролцуулах гэнэ. Энэхүү тэмцээний бүртгэл Соёмбо кино театрт явагдах ба аравдугаар сарын 15-ныг хүртэл бүртгэх аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж