
Тэмцээний тэргүүн байрын шагнал 500, хоёрдугаар байр 300, гуравдугаар байр 150 мянган төгрөгийн шагналын байтай ба үүн дээр ивээн тэтгэгчийн шагнал дагалдан очих юм. Мөн тэмцээний шилдэг 20 оролцогчийг тус клубт зургаан сар үнэгүй суралцах эрхийн бичгээр шагнахаас гадна нэрэмжит шоу тоглолтдоо оролцуулах гэнэ. Энэхүү тэмцээний бүртгэл Соёмбо кино театрт явагдах ба аравдугаар сарын 15-ныг хүртэл бүртгэх аж.
Н.Наран