Б.Хурцын талаар мэдээлэлгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Б.Хурцын талаар мэдээлэлгүй байна гэв

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг энэ сарын 17-нд Лондонгийн цагдаа нар баривчилсан талаар мэдээлэл байна.  Б.Хурц өмнө нь Авилгатай тэмцэх газарт шалгуулж байсан бөгөөд Лондонгийн цагдаа нар ямар шалтгаанаар баривчилсанаа мэдэгдээгүй байна. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн дарга Ч.Ганхуягаас тодруулахад  “Бидэнд албан ёсоор Б.Хурцыг баривчилсан талаар мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ Лондон руу утасдана. Одоо цагийн зөрөөгөөр Лондонд  шөнө дунд болж байна. Элчингийн ажилтнууд унтаж байгаа сэрэхээр нь холбогдоно” гэв.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж