Шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгажээ

Улс орон даяар өрнөж байгаа иргэний шинэчилсэн бүртгэлийн хугацааг дахин нэг сараар сунгахаар болжээ. Хэдийгээр энэ ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхлүүлж, ирэх аравдугаар сарын 1-нд дуусгавар болгохоор төлөвлөсөн байсан ч  ч, одоогоор 2 сая 700 мянган иргэний 50 хувь л бүртгүүлсэн юм байна. Тиймээс хүн амын үнэн зөв мэдээлэлтэй болохын тулд шинэчилсэн бүртгэлийн хугацааг нэг сараар хойшлуулж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нд дуусгахаар болжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өнгөрсөн хугацаанд 40-50 гэрээт ажилчин нэмж авч, 24 цагийн турш ажилласан ч архивын лавлагаа авах иргэдийн оочер дараалал буурахгүй байгаа гэнэ. Харин орон нутагт энэ ажил хотыг бодвол арай хөнгөн ч гэлээ төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн иргэний хувьд аймгийн төв орох их ажил ундарч буй ажээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж