
Сар тутамд нэг удаа аймаг орон нутагт болсон үйл явдлын бусдаас шуурхай, сонирхолтой мэдээ мэдээлэл, сенсаацийг бусдаас түрүүлж ирүүлсэн орон нутгийн нэг сэтгүүлч, идэвхтэн бичигч, аймаг орон нутгийн түүх дурсгалт газар, байгалын өвөрмөц тогтоц, зон олны амьдралын хэв маягийг харуулсан фото цомгийг шалгаруулж, тус бүрт 150 мянган төгрөгийн урамшил олгоно. Мөн гурван сарын дараа шилдгийн шилдэг идэвхтэн бичигчээ тодруулж, агентлагийнхаа шинэ жилийн наадамд урин, өргөмжлөл мөнгөн шагнал гардуулна. Энэ сарын шилдэг бичигчийг аравдугаар сарын 20-нд шалгаруулах бөгөөд өнөөдрийн байдлаар Дундговь аймгаас С.Пүрэвсүрэн, Өвөрхангай аймгаас Б.Батчимэг, Баянхонгор аймгаас Б.Батгэрэл нар идэвхтэн бичигчийн уралдаанд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлье.
Таны ирүүлсэн мэдээлэл шаардлага хангасан байвал манай агентлагийн эрхлэн гаргадаг өдөр тутмын “Ардын эрх” сонинд нийтлэгдэнэ.
Унаган нутгийн чинь хөгжил дэвшилд, нутгийн зон олны тань ирээдүй хойчид таны оруулах хувь нэмэр их билээ.