Хөвсгөлийн брэндийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн брэндийг шалгаруулна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөвсгөл брэнд-2010” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27,28-нд Чингүнжавын нэрэмжит талбайд болж байна. Тус үзэсгэлэнд аймгйин төв болон  18 сумдын иргэд, аж ахуйн нэгжүүд оролцож бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Тус үзэсгэлэн худалдааг жил бүр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газар хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бараа бүтээгдэхүүний борлуулалт сайн байгаа бөгөөд эхний өдөр хамгийн эрэлттэй нь ааруулан улаар зассан  тавгын идээ байв.үзэсгэлэнгийн үйл ажиллагаан аймгийн ИТХ-ын дарга Пүрвээ, аймгийн Засаг даргын орлогч Очирхуяг болон бусад удирдлагууд оролцлоо. Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдаанаас Хөвсгөл аймгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдийг шалгаруулж цом, өргөмжлөл гардуулах аж.Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нарын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах юм байна.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж