Өнөөдөр Google 12 нас хүрч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Google 12 нас хүрч байна

Өчигдөр буюу даваа гаригт Google 12 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд төрсөн өдрийн бялууг нь Америкийн хамгийн алдартай бялуу болон нарийн боовны зураг зурдаг Вайн Тийбауд зурж өгчээ. “Бид төрсөн өдрөө гоёмсог эрээчсэн бялууны зурагтай тэмдэглэлээ. Энэ бол Вайн Тийбаудын ач юм” хэмээн Google бичсэн байна. Google өөрийн төрсөн өдрийг яагаад өөрийн анх байгуулагдсан өдөр биш харин заавал 9 сарын 272нд тэмдэглэж байгаа шалтгаан нь тодорхой биш байна. Google нь 1998 оны 9 сарын 4нд анх Калифорнид үйл ажиллагаа явуулах эрхээ авч байжээ. Үүсгэн байгуулагчид болох Ларри Пайж болон Сергей Брин нь нэгэн жижигхэн гаражид компаниа байгуулж байсан бөгөөд дараа нь мөн жилийнхээ 9 сарын 21нд анхны ажилчин болох Станфорд Крайг Силвэрстэйнийг ажилд авч байжээ.  Ийнхүү гараагаа эхлэж байсан Google  компани одоо дэлхийн хамгийн том хайлтын сайт болтлоо өргөжиж чадсан. Мөн тэд гар утасны зах зээлд хүчтэй түрэн орж ирж байна. Google өөрийн төрсөн өдрийн бялуугаа нүүр хуудсан дээрээ байрлуулсан нь олон хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд тэд төрсөн өдрийн мэндчилгээ хүргэсээр байгаа юм байна.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж