Сурагчийн дүрэмт хувцас бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Сурагчийн дүрэмт хувцас бэлэглэв

Хэнтий аймгийн Хэрлэн сумын эмзэг бүлгийн өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй 260 хүүхэд сурагчийн дүрэмт хувцсаа аймгийнхаа Засаг даргаас бэлэг болгон хүлээж авлаа.

Засаг дарга Ч.Эрдэнэбаатар өнгөрсөн жил орон нутгийнхаа төсвийн 3,8 сая төгрөгөөр 250 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас олгосон юм. Харин энэ жил 5,2 сая төгрөгийг энэ ажилд зарцуулжээ. Тэрбээр 2008 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө эмзэг бүлгийн өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэвийн сурч хүмүүжихэд дэмжлэг үзүүлж хувцсаар хангаж байх зорилт дэвшүүлснээ ийнхүү хэрэгжүүлэн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж