
Засаг дарга Ч.Эрдэнэбаатар өнгөрсөн жил орон нутгийнхаа төсвийн 3,8 сая төгрөгөөр 250 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас олгосон юм. Харин энэ жил 5,2 сая төгрөгийг энэ ажилд зарцуулжээ. Тэрбээр 2008 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө эмзэг бүлгийн өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэвийн сурч хүмүүжихэд дэмжлэг үзүүлж хувцсаар хангаж байх зорилт дэвшүүлснээ ийнхүү хэрэгжүүлэн ажиллаж байна.