
Английн саятан мөн Сэгвай фирмийн эзэний цогцосыг хадны доороос олсон бөгөөд хажууд нь электрон хоёр дугуйтай моторт дугуй олдсон хэмээн даваа гаригт цагдаагийн газар мэдээллээ. 62 настай Жими Хэсэлдэн нь АНУ-д байрлах Сэгвай фирмийг байгуулсан бөгөөд тэрээр Хэско Бастион компанийн дарга байсан. Түүний цогцосыг Английн Лийдс эргийн орчмоос ням гаригт олсон байна. Энэхүү осол нь ямар нэгэн сэжиг төрүүлэхгүй байгаа бөгөөд Хэско Бастиан компанийн албаныхан мэдэгдэхдээ “Ийм томоохон бизнесман нас барсанд бид их харамсаж байгаа бөгөөд мөн түүнийг Баруун Йоркширийн гэрийнхээ орчим золгүй явдалд өртсөн” гэжээ.
Хэсэлдэн нь 15 настайдаа сургуулиасаа гарч дараа нь баян бизнесмэн болсон бөгөөд тэрээр олон сая долларыг сайн дурын үйлд зарцуулдаг байжээ. Энэ сард л гэхэд тэрээр 16 сая ам.долларыг олон нийтийн үйл ажиллагаанд хандив өргөжээ. Хэвлэл мэдээллийн мэдээлснээр Хэсэлдэн нь Английн хамгийн баян хүн байсан бөгөөд 260 сая ам.долларын хөрөнгөтэй байсан аж.