Хангай бүсийн үзэсгэлэн худалдаа болов

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хангай бүсийн үзэсгэлэн худалдаа болов

“Архангай түншлэл-2010” зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа. Хангайн бүсийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тус түншлэл нь орон нутгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч төвлөрсөн зах зээлтэй холбогдох, хэрэглэгчдэд орон нутгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бүтцийн үйлчилгээг сурталчилан таниулж хэрэглээ бий болгох, бүтээгдэхүүний үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг өргөжүүлэх, мөн бизнесийн шинэ санаа олж харилцан туршлага, мэдээлэл солилцох зорилтын хүрээнд орон нутгийн хөдөө аж ахуй бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх зорилготой зохиогддог.

Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Дархан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Орхон аймгуудаас болон манай аймгийн 18 сумаас 210 гаруй бизнес эрхлэгчид 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо. Нийт 20 мянган хүн үзэж 221,296,000 төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнээс зөвхөн манай аймгийн оролцогч, малчид, бизнес эрхлэгчид 97,9 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь нийт борлуулалтын 43 хувийг эзэлж, урд жилүүдийнхээс тооны болоод чанарын үзүүлэлтээр гурав дахин ахисан байгаа юм.

Г.Алдараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж