Америкт нэг сая центээс бvтсэн Penny Harvest Field нэртэй талбай бий болжээ 25 фото

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Америкт нэг сая центээс бvтсэн Penny Harvest Field нэртэй талбай бий болжээ 25 фото

Нью-Йорк
хотын Rockefeller Center-т маш сонирхолтой нэгэн талбар vvд хаалгаа
нээсэн нь Penny Harvest Field нэртэй хэсэг ажээ. Хотын захирагч Eliot
Spitzer-ийн эхнэр Silda Wall Spitzer энэхvv vйлийг санаачилж, тус хотын
300 гаруй бага болон дунд сургуулийн сурагчид нэгдэн энэхvv сонирхолтой
vзмэрийг бий болгосон байна. Єнгєрсєн жилийн 10-р сарын 22-ноос
Талархлын баярын єдрийг хvртэлх хугацаанд ихэвчлэн хvvхдvvдийн
цуглуулсан 100 сая орчим центээс бvрдсэн энэ vзмэр ирэх 12-р сарын
31-ныг хvртэлх хугацаанд олон нийтэд ямар ч vнэ тєлбєргvйгээр нээлттэй
байх юм. Fifth Avenue болон Avenue of the Americas єргєн чєлєєний 50
болон 51-р гудамжны хооронд байх явган хvний зам дээр дээрх vзмэр
байрлаж байгаа ба загварыг нь уран барималч James S. Polshek гаргасан
байна. Тус vзмэрийн нэг чухал ач холбогдолтой тал нь Common Cents хэмээх
ашгийн бус байгууллагаас энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа
Penny Harvest хэмээх боловсролын хєтєлбєрийн хvрээнд хийгдэж байгаад
оршиж байгаа юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж