Асашёорюү 30 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Асашёорюү 30 нас хүрлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд Монголын нэрийг дуурсгаж, эр бярыг гайхуулсан их аварга Д.Дагвадорж өчигдөр 30 нас хүрчээ. Мэргэжлийн сумод барилдах хугацаандаа гайхалтай амжилт гаргаж, нэр хүнд нь дэлхийн хэмжээнд яригдах болсон их аваргыг ид залуу насандаа зодог тайлсанд харамсах хүн олон ч хүссэн хүсээгүй тэрбээр хэдхэн хоногийн дараа зодог тайлах ёслолоо албан ёсоор хийх гэж байна.  
Түүнийг уур уурхайд хүч сорино, ураны орд эзэмшиж байгаа, яваандаа улстөрд ч орж магадгүй хэмээн хэвлэлээр шуугиж байгаа ч их аварга ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар тоймтой үг дугараагүй байгаа. Ямартай ч Монгол түмнийхээ нэрийг арлын Японд мандуулж явсан их аваргадаа өчигдөр тохиосон төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж