Далайн зүү загасны эр нь “аборт” хийдэг болж таарав

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Далайн зүү загасны эр нь “аборт” хийдэг болж таарав

Syngnathus scovelli гэдэг далайн зүү загасны эр нь өөрт нь үл таалагдах эмийн үр удмаас салдаг болох нь тогтоогдов. Үүнийг хэсэг эрдэмтэд тогтоосон ба тэд өөрийн судалгааны ажлаа Nature сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Далайн зүү загасны түрсийг эр нь тээдэг гэнэ. Эм нь эрийнхээ тусгай  уутанд түрсээ шахдаг ба үр удам нь тэнд 12-14 хоног тээгддэг ажээ. Эцгийнх нь организм тэднийг тусгай тэжээлээр хангаж өгдөг.  Эрдэмтэдийн ажигласнаар зарим тохиолдолд эр нь уутнаасаа түрснийхээ үр хөврөлийг гарган хаядаг байна. Эр загас нь илүү таалагддаг эмийнхээ түрсийг тээхээр зай гаргаж байна гэж эрдэмтэд үзжээ. Эр загасанд бадриун биетэй эм нь таалагддаг гэнэ. Үүнээс гадна эр нь эмийгээ сонгодог болохыг тэд тогтоов.
Саяхан өөр нэг хэсэг судлаачид  өмнөд Африкийн Ranitomeya imitator гэх мэлхийнүүд үржлийнхээ үеэр тогтмол хамтрагчтай болж байгааг тогтоожээ. Тэр нь бусад мэлхийнүүдэд байдаггүй “араншин” байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж