Филиппин улсын Palawan арал-тосгонд алтан єнгийн сувд тариалдаг

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Филиппин улсын Palawan арал-тосгонд алтан єнгийн сувд тариалдаг

Филиппин
улсын зvvн ємнєд хэсэгт Palawan нэртэй нэгэн арал-тосгон байдаг. Ємнєд
хятадын тэнгис болон Sulu тэнгисийн дунд орших энэ арал дээр нэгэн маш
сонирхолтой аж ахуй эрхлэлт явагддаг нь сувд тариалалт ажээ. Хамгийн
сонирхолтой нь энд тариалдаг сувд алтан шар єнгєтэй байдаг байна. Эдийн
засгийнх нь чухал ач холбогдолтой vйл ажиллагааных нь нэг сувд олборлолт
байсан, цэнгэг усаар хvрээлэгдэн байх энэ арал олон жилийн турш сувдны
аж ахуйн тал дээр хєрєнгє оруулагчдын сонирхлыг татаж ирсэн бєгєєд
Palawan арал дээр хэд хэдэн сувдны аж ахуй vйл ажиллагаа явуулдгаас
чамин тансаг, ховор алтан сувд тариалдаг ганцхан газар байдаг нь
Jewelmer нэртэй сувдны аж ахуй юм. Байгалиасаа алтан єнгєтэй, тансаг
сувдыг амжилттайгаар vйлдвэрлэж байгаа цорын ганц сувд vйлдвэрлэгч болох
Jewelmer vйлдвэр нь олон жилийн биотехнологийн судалгаагаар сувдны
хясааны нэгэн тєрєл болох алтан уруултай Pinctada maxima хэмээх хясаанд
том, гялалзсан, алтан сувднуудыг ургуулах болсон байна. Энэхvv баян
тансгийн илэрхийлэл болсон алтан єнгєт сувднуудыг хясааны хуягны бvрхvvл
эдийн єчvvхэн хэсгийг залуу хясааны хуяг руу шилжvvлэн суулгах замаар
ургуулдаг ба энэ суулгац нь сувдны хvvдий болон хэлбэржиж, улмаар энэ
хvvдий дотор кальци нvvрсхvчлийн давсны тунадас vvсээд 2-5 жилийн
хугацаанд жинхэнэ сувд болж боловсордог аж. "Сувд тариалах нь маш их цаг
хугацаа шаарддаг ажил" хэмээн тус vйлдвэрийн дарга Jacques Branellec
єгvvлснээс гадна "Цаг уурын єєрчлєлт, усны нєхцєл байдал гээд л бvгд
хясаанд нєлєєлдєг. Би хэдийгээр 38 жилийн турш сувд тариалж байгаа ч
гэсэн vргэлж л шинийг ямар нэгэн шинэ зvйл сурч мэдэж авч байдаг" гэсэн
байна. Jewelmer vйлдвэрийн хувьд 1979 онд францын сувд тариалалтын
мэргэжилтэн, филиппиний бизнес эрхлэгч хоёр хvн хамтран байгуулсан нь 30
жилийн дараа дэлхийн тэргvvлэх зэргийн сувдны vйлдвэр болтлоо хєгжсєн
тєдийгvй европ болон азийн уран дархчуудын гараар бvтсэн гайхалтай
гоёмсог загварын сувдан эдлэлийг vйлдвэрлэх болжээ. Palawan арлын хувьд
1934 онд тус арал дээрээс Pearl of Lao Tzu нэртэй дэлхийн хамгийн том
сувд олдсон бєгєєд хэмжээний хувьд диаметр нь 240 мм юм байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж