Мэло хэвлэлийн өдөрт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Мэло хэвлэлийн өдөрт оролцлоо

Өчигдөр багууд албан ёсоор хэвлэлийн өдрийг хувиарын дагуу хийж багийнхаа талаарх мэдээллүүдийг өглөө. Мэдээж гол анхаарлын төвд байсан баг бол Дэнвэр Наггэтс. Тэр дундаа Кармэло Антони. Энэхүү хэвлэлийн өдрөөр цуу яриа бүхий удтал яригдсан мэдээллийн баттай хариуг авах боломжтой байдаг учраас ийнхүү анхаарал татдаг байна. Харин өчигдрийн хуралд Энтони Наггэтсын өмсгөлтэйгээр оролцлоо. Магадгүй эцийн удаа, эсвэл дахиад нэг жил. Гэвч хамгийн гол нь баг нь түүнийг солилцоонд оруулахыг хүсч байгаа бололтой. Мэдээж энэ нь Мэло багаас ирүүлсэн 65 сая долларын 3 жилийн гэрээг хүлээж аваагүйтэй холбоотой бөгөөд гэрээ ёсоор энэ улирал дуусаад Мэло өөрөө багаа сонгох боломжтой гэсэн үг. Түүний оронд Наггэтс юу ч авахгүй.

Харин энэ байдлаас урьдаж Дэнвэр хотын баг од тоглогчоо 2-3 сайн ирээдүй тоглогчоор солихын зэрэгцээ драфтын сонголтуудыг авахыг хүсч байгаа юм. Өнөөдөр би энд байгаа ч ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ бэлтгэл маргааш эхэлнэ. Би бэлтгэлдээ оролцох болно гэж Мэло хэвлэлийн хурал дээр хэлжээ. Зуны турш миний хэрхэх, хаашаа явах тухай олон цуу яриа гарлаа. Харин энэ бүхэнд хариулт өгөхөд Наггэтс намайг солихыг хүсч байгаа, би солигдохыг хүсч байна.  Гэхдээ энэ бол багийн удирдлагуудын хийх ажил. Би зөвхөн сагсан бөмбөг болоод бэлтгэлдээ анхаарлаа хандуулж байна гэж бүх одод довтлогч Кармэло Энтони хэлжээ.

Түүнийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байгаа баг нь Нью Жэрси Нэтс. Мөн хажуугаар нь Нью Йорк Никсч зүгээр суугаагүй. Харин багийнх нь Антониг багтаа үлдэнэ гэдэгт итгэж найдаж байна. Хэвлэлийнхэн ЖР Смит, Чонси Биллапс, Кэнёон Мартин зэрэг тоглогчдоос асуухад энэ хот түүнд ямар их хайртайг мэднэ, түүнтэй хамт тоглох бидэнд ямар сайхан байдгийг тэр мэднэ гэжээ. Даваа гарагт ЖР Смит өөрийн твиттер дээрээ тэр эргэн ирнэ гэж бичсэн байна юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж