Харумафүжигийн ээж Японыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Харумафүжигийн ээж Японыг зорьжээ

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг Харумафүжи Д.Бямбадорж саяхнаас олон жилийн турш нууцалсан сүйт бүсгүйгээ ил гаргасан нь шуугиан тариад буй.

Тэгвэл Харумафүжи хуримын зараа албан ёсоор мэдэгдэхээр маргааш Японд хэвлэлийн бага хурал зарлаад байна. Энэхүү хэвлэлийн бага хурал болохтой холбогдуулан түүний ээж Мягмарсүрэн, төрсөн ах нь болох улсын начин Д.Лхагвадорж, аймгийн начин Д.Баасандорж нар Япон улсыг зорьжээ. Харумафүжигийн гэргий болох бүсгүйг М.Баттуул гэдэг бөгөөд тэрбээр Японы “Ивате” их сургуульд олон улсын сэтгүүлч мэргэжлээр суралцдаг гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж