
Тэгвэл Харумафүжи хуримын зараа албан ёсоор мэдэгдэхээр маргааш Японд хэвлэлийн бага хурал зарлаад байна. Энэхүү хэвлэлийн бага хурал болохтой холбогдуулан түүний ээж Мягмарсүрэн, төрсөн ах нь болох улсын начин Д.Лхагвадорж, аймгийн начин Д.Баасандорж нар Япон улсыг зорьжээ. Харумафүжигийн гэргий болох бүсгүйг М.Баттуул гэдэг бөгөөд тэрбээр Японы “Ивате” их сургуульд олон улсын сэтгүүлч мэргэжлээр суралцдаг гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч байгаа юм.
Н.Наран