
Замын Үүд дэх Гаалийн газрын автотээврийн гаалийн хяналтын бүсэд хилийн чанадаас орж ирсэн 49-69 ДГА улсын дугаартай УАЗ 469 автомашины суудлын ар талд их хэмжээний тариур нуун оруулж ирэхийг завдсан хэрэг гарчээ. Нийт 16500 ширхэг нэг удаагийн тариурыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хүн нь манай улсын иргэн байсан бөгөөд түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэхийг гаалийнхан хүсэхгүй байлаа. Хэргийг эд мөрийн баримтын хамт Замын-Үүд дэх цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болжээ.
Д.Цэц