Английн хүнсний дэлгүүрүүд Виагра зарахаар болов

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Английн хүнсний дэлгүүрүүд Виагра зарахаар болов

Английн томоохон хүнсний их дэлгүүрийн сүлжээ даваа гаригаас эхлэн өөрсдийн лангуунаасаа Виагра эмийг зарахаар болов. 40-65 насны хоорондох эрэгтэйчүүдийн бэлгийн сулралд хэрэглэдэг уг эмийг Английн аль ч Тэско сүлжээ дэлгүүрийн эмийн сангаас авах боломжтой болж байна хэмээн сүлжээ дэлгүүрийн эзэн Тэско хэллээ. Авахыг хүссэн эрэгтэйчүүд эмийн жоргүйгээр зөвхөн хүсэлт гаргах хуудас бөглөн, цусны эргэлт, даралт болон чихрийн хэмжээгээ тогтоолгон хайрцгандаа 6 ширхэгтэйг нь 81,50 ам.доллараар авна. Виагра нь аль хэдийнээ Английн эмийн ханган нийлүүлэх сүлжээгээр хайрцгандаа 4 ширхэгтэй нь 86,22 ам.доллараар зарагдаж байгаа бөгөөд уг эмийг Тэскогийн сүлжээ дэлгүүрүүдээр зарах болсон шалтгаан нь илүү олон эрэгтэйчүүдэд хямд үнээр хүргэх гэсэн санаа юм хэмээн Тэскогийн ОНХ албаны мэргэжилтэн хэллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж