
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төсвийн ерөнхий менежер, Ажлын албаны дарга Б.Хурцыг Англид томилолтоор ажиллаж байхад нь тус улсын цагдаагийнхан баривчилсан талаар “Өдрийн шуудан” сонин мэдээллээ. Энэ талаар албаны эх сурвалжуудад ямар нэгэн мэдээлэл алга. Харин тус сонинд мэдээлснээр Б.Хурцыг тус улсын цагдаагийнхан баривчилсан шалтгаан нь С.Зориг агсаныг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татсан Д.Энхбаттай ямар нэгэн холбоотой гэж үзжээ. Д.Энхбатыг хууль хяналтынхан хүчээр баривчлан олон улсын хуулийг зөрчиж эх оронд нь авчирч байсан юм. Түүнийг энэ сарын 17-нд баривчилсан ч албаны хүмүүс нууцалж байна.