Дөчин мянган доллараас бүтсэн хүзүүний зүүлтийг Энэтхэгийн том мужийн даргад зүүв

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Дөчин мянган доллараас бүтсэн хүзүүний зүүлтийг Энэтхэгийн том мужийн даргад зүүв

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн захирагчийн хүзүүнд 40000 долларын дэвсгэртээр сүлжсэн зүүлтийг өлгөж өгсөн нь багагүй дуулиан тарьж байна. Мужийн захирагч 54 настай Маяватийг түүний толгойлдог Ардын олонхийн намынхан  (Бахуджан самадж парти) долларын дэвсгэртээр сүлжсэн зүүлтээр уламжлалт цэцгийн зүүлтийг солин шагнажээ.  Баглааны мөнгөний нийт хэмжээ нь ойролцоогоор 40000 ам.доллар болсон байна. Энэ нь түүнд зүүсэн мөнгөн тэмдэгтийн  баглааны хоёр дахь нь болов. Нам байгуулагдсан баяраар түүнд дандаа мянгатын рупийгээр сүлжсэн нэг баглааг даваа гаригт хүзүүнд зүүж өгсөн байлаа. Уттар-Прадеш мужийн даргаар Маявати 2007 онд сонгогдсноос хойш өөрийгөө ядуусын найз нөхөр гэж нэрлэдэг түүний хөрөнгө хэдэн арав дахин нэмэгджээ. Хатагтай Маявати өөрөө ядуу давхрагаас гаралтай ба Ардын олонхийн намыг үндэслэгч талийгаач Канши Рамагийн буянаар улс төрд орж ирсэн юм. Хатагтайн авсан бэлэг сөрөг хүчний зүгээс шүүмжлэл хүлээснээс гадна татварын байгууллагуудын лсонирхлыг татаж эхэлсэн гэнэ. Гэвч тэр нь Маявати ба түүний талынханыг  илт догдлуулав. “Хатагтай хаана ч очсон түүнийг цэцгийн зүүлтээр биш мөнгөн тэмдэгтийн зүүлтээр угтаж байх болно” гэж Уттар-Прадеш мужийн Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Насимуддин Сиддики хэлэв. Маявати мөнгөн тэмдэгтээс бүтсэн зүүлт авч байгаа цорын ганц улстөрч биш гэнэ. Өнгөрсөн даваа гаригт Бихар мужийн захирагчийг бас л мөнгөөр сүлжсэн “цэцгийн баглааг” хүзүүнд нь зүүхээр угтаж байсан юм. Гэхдээ Энэтхэгийн хамгийн ядуу мужийг захирагчид л зүүлтийг зүүж амжсангүй. Угтаж байсан олон  түүнд зориулсан зүүлтийг нь булаагаад мөнгийг нь  уралдан авцгаасан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж