Монгол Улсын рекорд амжилт дахин шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Монгол Улсын рекорд амжилт дахин шинэчлэгдлээ

Монголын хөнгөн атлетикийн холбоо үүсч байгуулагдсаны түүхт 50 жилийн ой энэ амралтын өдрүүдэд тохиосон билээ. Ойн арга хэмжээтэй давхцан Германы нийслэл Берлин хотноо дэлхийд зэрэглэлээрээ тавдугаарт ордог “Берлин-2010” марафон гүйлтийн тэмцээн болсон юм. Уг тэмцээнд нийт 40 000 тамирчин мандат авснаас 35000 тамирчин барианд орсон байна. Үүнээс Монгол Улсын хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Сэр-Од аравдугаар байранд оржээ. Энэ тухай мэдээллийн Монголын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатараас тодруулахад “Энэ сарын 26-нд “Берлин-2010” марафон гүйлтийн тэмцээн болсон бөгөөд манай тамирчин Б.Сэр-Од аравдугаар байранд шалгарсан нь том амжилт юм. Түүнээс гадна Монгол улсын марафоны дээд амжилтыг 2 минутаар ахиулж чадсан нь холбоо байгуулагдсан түүхэн ойдоо барьж буй хамгийн том бэлэг байлаа” гэв.
“Берлин-2010” тэмцээний тэргүүн байрыг Кенийн тамирчин Patrick Makau эзэлсэн бөгөөд тэрбээр 02 цаг 05 минут 08 секунтын амжилт гаргасан байна. Харин эмэгтэйчүүдийн тэргүүн байранд 21 настай Этопийн тамирчин Kebede Aberu 2 цаг 23 минут 58 секунтын амжилт үзүүлсэн байна.
Монгол Улсын хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Сэр-од 02 цаг 12 минут 42 секунтын амжилтаар Монгол улсын рекорд амжилт дахин шинэчлэн тогтоосон байна.
Та бүхэнд “Берлин-2010” тэмцээний эрэгтэй, эмэгтэй эхний 10 байр эзэлсэн тамирчдын амжилтыг хүргэж байна.

Эрэгтэй

1.    Makau, Patrick (KEN) 02:05:08
2.    Mutai, Geoffrey (KEN) 02:05:10
3.    Worku, Bazu (ETH) 02:05:25
4.    Tsegay, Yemane (ETH) 02:07:52
5.    Kiptanui, Eliud (KEN) 02:08:05
6.    Kipyego, Bernard (KEN) 02:08:50
7.    Abraham, Tadese (ERI) 02:09:24
8.    Yegon, Gilbert (KEN) 02:10:34
9.    Fujiwara, Masakazu (JPN) 02:12:00
10.    Bat-Ochir, Ser-Od (MGL) 02:12:42

Эмэгтэй

1.    Kebede, Aberu (ETH) 02:23:58
2.    Bekele, Bezunesh (ETH) 02:24:58
3.    Morimoto, Tomo (JPN) 02:26:10
4.    Mockenhaupt, Sabrina (GER) 02:26:21
5.    Burkovska, Olena (UKR) 02:28:31
6.    Pirtea, Adriana (ROM) 02:30:15
7.    Da Silva, Adriana (BRA) 02:32:30
8.    Maxwell, Tanith (RSA) 02:32:33
9.    Stublic, Lisa (CRO) 02:33:42
10.    Gortel, Agnieszka (POL) 02:34:47

Хэрэгтэй зураг болон бусад мэдээллийн уг сайтаас авах боломжтой.

http://runinfinity.com/berlin-marathon-results

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж