Улс орноо ардчилах мөн Европын холбоонд интеграцлагдах үйл ажиллагааг хурдасгах зорилгоор Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийн багцыг Туркийн Засгийн газар сөрөг хүчинд хүргүүлжээ. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлт парламентаар батлагдахгүй бол Ерөнхий сайд Тайип Эрдагоны толгойлдог эрх баригч Шударга ёсны нам уг өөрчлөлтөөр бүх нийтийн санал асуулга явуулах гэнэ. Үндсэн хуулийн шинэчлэлтээр1980 оны цэргийн эргэлтийн дараа гаргасан гол хуулийнхаа 23 бүлэгт өөрчлөлт оруулах юм байна. Түүгээр хууль зүйн систем тухайлбал, Үндсэн хуулийн цэц, шүүгч ба прокуроруудын Дээд зөвлөлийг шинэчлэх гэнэ. Улс төрийн нам холбоог тараах эрхтэй арбитрийн шүүх ч бас шинэчлэгдэнэ.