УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана | News.MN

УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

Бүтэн гурван сар шахам амарсан гишүүд өнөөдрөөс ажлын хэсгийн хуралдаануудад оролцох болж байна. УИХ-ын Тамгын газраас гаргасан мэдээгээр өнөөдөр 11.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхлэх аж. Түүгээр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт, явц байдлын талаар мэдээлэл сонсох аж. Мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар хийх юм байна. Мөн 14.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан болно. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил ямар шатанд яваа талаар хэлэлцэх ажээ.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-28 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн
200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

Avatar

www.terguun.net 2010-09-28 203.169.53.2

oh my god this is s** come on baby

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж