Холбооны анхны Ерөнхийлөгчийг дахиад гомдоов

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Холбооны анхны Ерөнхийлөгчийг дахиад гомдоов

Хэвлэлийнхэн Европын холбооны Ерөнхийлөгч гэж нэрлэдэг Европын зөвлөлийн анхны байнгын дарга Херман ван Ромпейг EU Who is who  гэдэг албан ёсны лавлахын номондоо оруулсангүй мартсан хэрэг гарлаа. Уг лавлахад нэр овоггүйгээр “Европын холбооны даргалал” гэсэн протоколын үгийг оруулаад харин тус холбооны гишүүн орнуудын Ерөнхийлөгч ба Засгийн газрын тэргүүн нар мөн энэ бүс нутгийн байгууллагын Гадаад харилцааны албаны  тэргүүн баронесса Кэтрин Эштоны намтарыг нэгт нэггүй гаргасан байв. Хатагтай Эштон холбооны дарга ван Ромпейн хамт албан тушаалаа авч байсан билээ.. Европын зарим хэвлэлээр Ромпейг дахиад л “доош нь хийлээ” гэж бичжээ. Өмнө нь Британийн парламентын гишүүн Фараж ван Ромпейг  “норгосон шалны алчуур шиг, банкны бяцхан албан хаагчын нэр нүүртэй” гэж хэлсэн юм. Бас ч үгүй эх орон Бельгийг нь дайруулаад “улс гэхэд хэцүү” хэмээн тэрээр нэмэрлэн дайрч байжээ. Гэхдээ ноён Фараж түүнийг “аюултай, авхаалжтай этгээд” гэж үнэлэхдээ Грекийг жишээ болгосон байна. “Ромпей дарга болсноос хойш санхүү, эдийн засгийн дарамтад орсон Грек улс дагавар орны хэмжээнд орлоо” гэж тэр хэлж байжээ. Холбооны анхны даргыг доромжлоод британи эр бараг 3000  еврогоор хохирсон байна. Үгээ буцаан уучлал гуйхаас татгалзсан депутаттайгаа  уулзсаныхаа дараа Европарламентын дарга Ежи Бузек түүний арав хоногийн хангамжийг хассан байв. Депутатын нэг өдрийн хоолны зардал нь 298 евро болдог ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж