Та бүхэн сайн байцгаана
уу? Скарлет мэндчилж байна. Та
бүхэнтэй өөрийн зохиосон өгүүллэгээрээ уулзаж байгаадаа тун таатай байна.
Энэхүү өгүүллэг маань магадгүй энэ дэлхийн хамгийн сайхан зүйл болох хайр
дурлалын талаар өгүүлэх болно… та бүхэн тухлан сууж уншаарай. Мөн ямар
санагдсан тухайгаа сэтгэгдэл үлдээгээрэй. Тэгвэл энэ нь надад туршлага болох
болно шүү…

Гэрэл гэгээ
өнөмөнх хүү үүрээ охинд дэндүү их хайртай юмсанжээ. Их сургуулийн хаалгаар
ороод хамгийн түрүүнд нэгэн гэрэл нүдэнд нь туссан нь үүрээ охин бөгөөд өнөмөнх
өөртөө тэрнээс илүү хаана ч байхгүй хэмээн итгүүлсэн билээ. Тэрний хувьд
хорвоогийн хамаг сайхан бүхэн үүрээгээс үргэлж дутуу мэт санагддаг байв. Аз болж
үүрээ ч бас тэрэнд дурлаж, тэр хоёр хаа ч явсан цугтаа байх болжээ.
өнөмөнх үүрээг зөөлнөөр тэврээд “чи бол миний цорын ганц гэрэл” гэж үргэлж
хэлдэг байв. Бусад хүмүүст энэ энгийн үг мэт санагдах боловч гагцхүү тэдэнд
хязгааргүй аз жаргалыг бэлэглэдэг байжээ.
Цаг хугацаа өнгөрч тэд бие биендээ илүү ихээр дурлахын цагт гэнэт үүрээ усанд
хаясан чулуу мэт алга болов. өнөмөнх хүү сэтгэлээр унан өөрийгөө хайхрахаа болисон
ч сэтгэлээ тайвшруулах гэж хатуу эд амссангүй. гэнэтхэн л үүрээ минь “би ирлээ,
намайг удаан хүлээв үү?” гээд ирнэ. Тэгэхэд нь би өөдөөс нь тосож тэрнийгээ
тэврээд “чи минь миний гэрэл гэгээ шүү дээ” гэж хэлнэ, хэмээн өөрийгөө
тайвшруулах гэж оролдоно. Хичнээн удаан хүлээсэн ч үүрээ буцаж ирсэнгүй…
Үргэлжлэл