
“Мотив” хамтлагийн анхны бие даасан тоглолт UB Palace-ийн концертийн их танхимд “Хайрын гэгээ” нэртэйгээр халуун дулаан, доргио болж өнгөрсөн. Тэдний тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа, “ТВ коктейль”, “Sync”, “Нэгэн зүгт” амьд хөгжмийн “Аянга” зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөж уран бүтээлийн амжилтыг хүсч байсан юм.
Тоглолтынхоо талаар тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр хэлэхдээ “Бидэнд уран бүтээлээрээ цомог гаргах, тоглолт хийх хичнээн их хүсэл байсан ч санхүүгийн асуудлаас болж байнга хойшлогддог байсан. Тэгээд залуу үе, урлаг, спортынхонд амжилт гаргахад ивээн тэтгэж дэмжиж ажилладаг “UFC” группт санал тавьснаар манай саналыг хүлээн авч анхны цомог болон анхны бие даасан тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм. Монголын шилдэг 10 компанийн нэг “UFC” группийн хамт олонд сонсогч, үзэгчдэд анхны цомог, анхны бие даасан тоглолтыг үзэх боломжийг олгосонд урлагт хайртай ард түмнийхээ өмнөөс ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.
Сонирхуулахад “Мотив” хамтлаг нь Монголын рок попын урлагт “Камертон” хамтлагийн залгамж халаа болон урлагт хайртай Монголчууддаа үргэлж шинэ бүхнээр бэлэг барьж байхаа амалсан юм.
"Мотив" хамтлагийн "Хайрын гэгээ" анхны бие даасан тоглолтыг зургийг энд дарж үзнэ үү.