Marc Jacobs онлайн дэлгүүрээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Marc Jacobs онлайн дэлгүүрээ нээлээ

Алдартай загвар зохион бүтээгчид болон нэр хүндтэй загварын орднууд өөрсдийн онлайн дэлгүүрээ нээж, үйл ажиллагаагаа хэрэглэгчиддээ ойртуулсаар байгаа билээ. Тэдний нэг болох загвар зохион бүтээгч Marc Jacobs өөрийн загварын коллекцуудаа танилцуулан худалдах онлайн дэлгүүрээ нээжээ.
Уг дэлгүүр хувцаснаас гадна гоёл чимэглэл, гар цүнх болон таны хүүдэд зориулсан хичээлийн хэрэгсэл байгаа аж. Эдгээрийн нэрт загвар зохион бүтээгч хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тусгайлан гаргасан юм.
“Бид сайтаа хэрэглэгчдэд хялбар байх талаас нь их анхаарч хийсэн. Хэрэглэгч тектэн хэлбэрийн меню, зурган танилцуулга, хайлт хийх цонх зэргийг ашиглан сонирхож буй бараагаа үзэх боломжтой. Дээр нь хайлт хийхэд үр дүн оновчтой, хурдан гарч ирдгээрээ давуу талтай. Нэг бүтээгдэхүүн сонголоо гэхэд тухайн бүтээгдэхүүнтэй ижил төстэй болон хослуулан хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн дагалдан гарч ирдэг нь хэрэглэгчдэд ихээхэн таалагдаж байгаа” хэмээн Marc Jacobs сайтаа танилцуулах үеэрээ онцолсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж