Би ер нь нэлээн хожуу хүнтэй үерхэж үзсэн хүн юм шүү дээ. Энэ
одоо миний номын санч царайтай байсны илрэл юм болов уу даа. Гэхдээ
намайг залуу байхад банди нар "Хоёулаа үерхье, тэгэх үү?" гээд л аймаар
хөөрхөн асуудаг байсан байхгүй юу. Тэгэж хэлэнгүүт нь шууд "Тэгье" гэж
зөвшөөрч болохгүй. "Би бодож байгаад хэлье" гэж заавал хэлэх ёстой. Энэ
одоо нэг ёсны эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх нэг хэлбэр юмдаг уу даа. Ер
нь ингэж хэлэх ёстой гэсэн уламжлал ч байдаг юм уу. Ямар ч байсан л
ингэж эхлээд хэлдэг байсан юм, тэгээд 2, 3-н хоног мангар гүрийлттэй
бодож байгаа дүр үзүүлнэ. Яс юман дээрээ "Хоёу….. "гэхэд нь л
"Аанхаан, тэгье" гэж дотроо хэлчихсэн байдаг байсан байхгүй юу. Тэр цаг ч
сайхан байж дээ, ямар элдвийн гүнзгий шатны харилцаа гэж байх биш,
дургүй хүрвэл салаад л…дуртай банди нартайгаа болзоод л…

Тэгээд л нэг залуутай учирснаас хойш нөгөө "үнэд оролт" үгүй
болсон юм даа. Тэр залуу нь миний анхны хайр байсан юм лд. Бид 2 эхлээд
бол лаг найзуудын шинж чанартай харьцдаг байсан байхгүй юу. Нээх удалгүй
л хайртай, дуртай бололцсон юм. Би харин надаас хэзээ үерхье гэж гуйх
юм бол гэж хүлээгээд л…тэвчээргүйн болохоор тэр талаар ярилцсан чинь
"Өдий том болчихоод жаахан хүүхэд шиг тэгэж асуугаад байх даа яадаг юм.
Шал тэнэг шд" гэдэг юм даа. Тухайн үедээ аймаар гомдож байсан ч удалгүй
мартаад л салах хүртлээ л хайрлалцаад л дууссан.