Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Үнсэх гэж байсан уруул ичээд нүүрнээс буцахыг хүсэхгүй

Үдшийн саран үүлэнд шургахыг харахыг хүсэхгүй

Үгүй гэхэд за гээд холдох чамайг бас л хүсэхгүй

Үгүй дээ дурлал минь чамайг надаас холдохыг би бүр ч хүсэхгүй

Өглөө сэрхэд ганцаараа байхыг хүсэхгүй

        Өдөрхөн танилцсан залуутайгаа шөнө нь болзохыг хүсэхгүй

        Өтөл эрсийн шуналтай харцанд торохыг нэг л хүсэхгүй

         Өнгөрсөн ч гэсэн хуучин дурлалдаа мартагдахыг ч бас хүсэхгүй

Гомдол шингэсэн нулимсаа арчихыг нэг л хүсэхгүй

Голдоо орсон балаар дүүрэн сэтгэлээ бичмээргүй байна

Гуниг, нулимстай захиагаа өөртөө л хадгалж явмааргүй байна

Гутрал тайлсан тамхиа хаяахыг бас хүсэхгүй байна

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж