Rio Tinto-гийн ажилтнууд авилга авснаа хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Rio Tinto-гийн ажилтнууд авилга авснаа хүлээв

Хятадад баривчлагдсан Австралийн уул уурхайн компанийн дөрвөн ажилтан бүгд авилга авсан гэдгээ хүлээжээ. Харин тэдэнд тулгаж байгаа авлигын хэмжээг тэл үл зөвшөөрч байна. Өнгөрсөн баасан гаригт тэднийг шүүх хурал Шанхайд эхэлсэн юм. Хэрэгтнээр нь Австралийн иргэн хятад хүн Стерн Ху ба Хятадын гурван иргэн Ван Юн, Гэ Миньцян, Лю Цайкуй нар байгаа. Нэг сая юань (146 мянган ам.доллар), 790 мянган ам.долларын авилга авсан гэх ялыг Ху-д тулгаж байна. Ялын талаар өөр тодорхой мэдээлэл байхгүй байна. Мөн хятадууд хичнээн хэмжээний авлига авсаныг ч мэдээлээгүй байна. Rio Tinto-гийн дөрвөн ажилтны авлигын хэргээс гадна уг компанийг арилжааны тагнуулын хэрэгт буруутгаж байгаа. Хятадын хуулиар энэ хэргийн төлөө тэд долоон жилийн ялтай, авлигын хэргээр тэд таван жил хүртэл хоригдож магадгүй юм.  Rio Tinto комданийн ажилтнуудыг 2009 оны долдугаар сард Шанхайд баривчилсан ба мөрдөн байцаалтын мэдээллээр тэд Хятадын болд хайлуулах үйлдвэрийн ажилтнуудыг худалдан авч тэднээс арилжааны нууцыг нь мэддэг байжээ.  Rio Tinto-гийн гэх хэрэг Австрали, Хятад хоёрын харилцааг муутгасан юм. Хоёр орон эртнээс уул уурхайн салбарт хамтран ажиллаж байлаа. Австралийн Ерөнхий сайд Кевин Радд мэдэгдэхдээ Хятадын хууль нь Австрали болон бусад орнуудынхаас огт өөр учраас энэ хэргийг анхааралтай ажиглана гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж