Ихэнх нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар дулаарна

Өнөөдрөөс ихэнхи нутгаар хүйтний эрч суларч, дулаарах төлөвтэй байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18  хэм дулаан байна.  Баруун зүгийн нутгаар үүлшиж зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай Таван Богд, Халх гол орчмоор 8-13 хэм,  Хэнтийн уулс, Дорнод Монголын тал нутгаар 12-17 хэм,говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт нэг   хэм хүйтэн,  харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж