
Өнөөдрөөс ихэнхи нутгаар хүйтний эрч суларч, дулаарах төлөвтэй байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна. Баруун зүгийн нутгаар үүлшиж зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай Таван Богд, Халх гол орчмоор 8-13 хэм, Хэнтийн уулс, Дорнод Монголын тал нутгаар 12-17 хэм,говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт нэг хэм хүйтэн, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.