Tae Yang бие даасан тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Tae Yang бие даасан тоглолтоо хийлээ


Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Tae Yang хоёр хоног үргэлжилсэн “Solar” хэмээх бие даасан тоглолтоо амжилттай хийсэн бөгөөд харуулахыг хүсч бэлдсэн бүхнээ үзүүлсэндээ маш их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Эхний өдрийн буюу 25-ны өдөр болсон тоглолт бүх насныханд нээлттэй байсан бол дараагийн 26-нд болсон тоглолт нь 18 болон түүнээс дээш насныханд зориулсан байв.

26-ны өдөр Tae Yang тоглолтоо “Prayer,” “I’ll Be There,” болон “Sinner” зэрэг дуугаараа эхлүүлж, фэнүүддээ хандан “Сайн байцгаана уу, Tae Yang байна. Хөөх! Миний мөрөөддөг насанд хүрэгчдийн тоглолт!” гээд үргэлжлүүлэн “Өчигдөр өөрийнхөө үгээр илэрхийлэхэд маш их хориг байсан. Өнөөдөр энд бүгдээрээ насанд хүрэгчид учраас би өөрийнхөө үгийг илүү эрх чөлөөтэйгөөр илэрхийлж чадахаар боллоо. Би үнэхээр баяртай байна.” гэжээ.

Шүүмжлэгчид түүний 18+ тоглолтонд өндөр үнэлгээ өгөөд байгаа аж. Тэд тоглолт хэтэрхий ил задгай биш мөн нэгэн хэвийн уйтгартай байгаагүй гэж санал нэгдсэн байлаа. Шүүмжлэгчид болоод үзэгчид бүгд үзүүлбэр бүрийн нарийн жижиг хэсгийн төгс  чимбай байдалд нь сэтгэл хөдөлж байжээ.

Tae Yang тоглолтын төгсгөлд “Ингээд өндөрлөж байна. Би дараагийн цомгоороо хүн бүхэнтэй эргээд уулзана, гэхдээ намайг ирээдүйд илүү их зүйл хийж үзүүлэхийг минь хүлээгээрэй. Миний хувьд тайзан дээр гараад уран бүтээлээ хүргэнэ гэдэг хувь тавилан минь билээ. Би энэ тоглолтынхоо дараа “Big Bang”-даа эргэн очиж өөрсдийнхөө илүү олон талуудыг та бүхэндээ харуулах болно” хэмээн хэлээд өндөрлөжээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж