Жолоочгүй машин айсуй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Жолоочгүй машин айсуй


Автомашины нягт урсгал, төгсгөлгүй түгжрэл, жолооч хүмүүсийн ядарсан царай дасал болжээ. Гэхдээ байдал 10-15 жилийн дараа эрс өөрчлөгдөх боломжтой.  
Авто үйлдвэрлэгчид замуудад жолоочийн тусламж авахгүй “ухаалаг” робот машин гэгдэх техникийг бүтээхээр юм.

Орчин үеийн жолоо баригч­дын мэдэлд түүний аюул­гүй байдлыг ханган жо­лоод­логыг хийх бүхэл бүтэн цахим тус­лагчид байна. Түүнд нь халтиргааны  эсрэг систем (ABS), хий эргэлтийн эсрэг системүүд (ASR, ASC, ETC ба бусад нь), чиглэлийн тогтворыг хадгалах систем (ESP), тормозын хүчийг хуваарилах систем (EBD), аяны-хяналт болон бусад олон төхөөрөмжүүд багтаж байна. Эдгээрт шинэ автомашиныг үнэлэх Европын хөтөлбөрийн комисс (Euro NCAP) хүртэл  дасч амжаад, чиглэлийн тогтворжилтыг хангах системтэй машинаар явахыг зөвлөөд эхэлжээ. Цахим ид шидийн бүтэц улам бүр тэлэгдсээр байна. Машиныг замын зурвасаас гаргадаггүй, нүдэнд хараг­дахгүй алсын мэдээлэл ба шө­нийг дурангийн системүүдээр тоног­лоод эхэлжээ. Эд бүгд нь эцсийн дүнд жолооны ард суугаа хүнийг илүү ачааллаас чөлөөлөх үүрэгтэй.
Ололтын хит-парадад Volvo ком­панийн хөтөлбөрүүд сүүл ба­риад байдаггүй. Шведын лидер авто­машины аюулгүйн салбарт зам тээв­рийн ослын тоог бууруулах “тэглэх зорилго” (Vision Zero) гэсэн стратегийг удирдлага болгож байна. Компанийн зохион бүтээгчдийн бахархал нь бага хурдтай байхад (30 км/ц хүртэл) мөргөлдөөн гаргахаас сэргийлэх цахим систем /City Safety систем/ болж байна. Компанийн шинжээчдийн үнэлгээгээр ухрах үеэр мөргөлдөх тохиолдлын гуравны хоёр нь бага хурдтайд болдог гэнэ. City Safety систем нь самгардсан жолоочийн оронд өөрөө машиныг тормозлоход бэлэн байх ба хэрэгтэй үедээ зогсоодог.
Замд ослыг тэглэхийн тулд бага ч үгүй шинэ төхөөрөмжүүд хэрэг­тэй болно. Ойрын ирээдүйд Volvo загварууд өөр машинуудтай хол­богдох мөн цаг уур ба замын байдлын мэдээллийг авдаг болно. Автомашинууд хүнийг оролцохоос өмнө аюул гарахад өөрсдөө зогдог болно гээд төсөөл дөө. Аюулгүй байдлын стратегийг нь хариуцсан Volvo компанийн менежер Ян Иварссон (Jan Ivarsson) тайлбарлахдаа “Онгоцны авто нисгэгч шиг л болно. Автомашин өөрөө жолоодлогоо хийдэг болох цаг айсуй” гэлээ. 2020 он гэхэд хүмүүс автын ослоор үрэгдэх эсвэл гэмтэл бэртэл авах нь алга болно гэдэгт Иварссон итгэлтэй байна. Наад зах нь Volvo машин мөргөлдлөө гэхэд  тийм зүйл гарахгүй гэж тэр хэлэв. Машин жолоодох нь удалгүй зөвхөн таашаал болж, ухаантай төхөөрөмжүүдээр тоноглогдсон машинууд жолоочийн оролцоогүй явж байх гэнэ.

Оросын ОАО “Автоэ­лект­ро­­ника” компанийн мар­кетингийн тасгийн дарга  Дмитрий Максимовын хэлснээр 2018 он гэхэд жолоочгүй машины үйлд­вэрлэл бүрэн хөгжих боломжтой ажээ. Энэ чиглэлийн ажил эртнээс эхэл­сэн байна. Орчин үеийн цахим тө­хөөрөмжүүд жолооч ба машины жолоодлогын механик холбоог алга бол­госон үйлдвэрийн дамжлагын  маши­нуудыг ойрын 3-5 жилийн дотор бий болгож чадна хэмээн шинжээч үзэж байна.

Санаа онооны яармаг

Автомобилийн цахим системийн салбарын хөгжлийн ирээдүйг Лас-Вегасын  Олон улсын цахим хэрэг­лээ­ний үзэсгэлэнгээс (Consumer Electronics Show) өнгөрөгч нэгдүгээр сард харж болох байлаа.  General Motors-ийн тэргүүн Рик Вагонер (Rick Wagoner) автомашиныг цоо шинээр бүтээнэ гэж амласан юм. Арван жилийн дараа замд жолоочгүй машин гарч ирнэ гэж Вагонер дуулгасан байлаа. Үүнийхээ баталгаа болгон тэрээр уг үзэсгэлэн дээр жолоочгүй “Босс” гэсэн General Motors ба Карнеги-Мелоунн (Carnegie Mellon University) их сургуулийн хамтарсан бүтээл автономи машиныг авчран харуулжээ.
Үзэгчдийн анхаарлыг GPS-нави­га­тор Dash Express татав.  Dash Express навигатораар тоноглогдсон машинаас бүхий л замын турш замын байдлын нарийн мэдээллийг авч, сааталгүй явж болох юм. Байн байн зураглалыг нь сольдог ердийн хөтлөгчөөс Dash нави­гатор нь WiFi буюу GPRS-ийн тусламжтайгаар интернэтэд хол­бог­дон үргэлж шинэ мэдээлэл ба зу­раглалыг авч байдгаараа ялгаатай.   

Цахим системүүд нь зам ба машины хяналтаас гад­на жолоочийн биеийн бай­далд хяналт тавьж чадна. Nissan  ком­пани эртнээс согтуу жолоочийг илрүү­лээд жолооны ард суулгахгүй цув­рал төхөөрөмж дээр ажиллаж бай­на. Төхөөрөмжүүд бүхээгт архины үнэрийг, жолоочийн хөлснөөс ал­ко­го­лийг илрүүлээд хөдөлгүүрийг асаахад саад тавьж, согтуу эзнээ цагдаад матан утсаар мэдээлэл өгч чадна.
Гэхдээ цахим төхөөрөмжүүд бүтэл­гүйчүүдийг “шийтгэхээс” гадна ча­дал­гүйчүүдэд тусална. Nissan Pivo 2 загварын ирээдүйн хандлагыг ха­руул­сан машин нь робот туслахаар тоног­логдож байна. Түүний харагдах хэсэг нь “том нүдтэй” толгойноос бүтсэнд нь дасах л хэрэгтэй болж байх шиг. Төхөөрөмж одоогоор нэ­рээ аваагүй бөгөөд Robot Assistant – ме­ханик туслах гэсэн томьёоллоор нэр­лэг­дээд байгаа юм. Түүний зорилго нь жолооны ард байгаа хүнийг зугаацуулахаас гад­на ашигтай мэдээллийг өгч бай­хад оршино. Туслах жолоочтой мэнд­лэ­хээс эхлээд замыг сануулахдаа замын тэмд­гүүдийг хүртэл хэлээд өгнө. Урд шилэнд тавигдсан камер жолоочийн нүүрийг ажиглан ямар байдалд бай­гааг нь тогтоодог гэнэ. Хэрэв тус­лах завсарлага авах хэрэгтэй гэвэл зогсоод аяга кофе ууж амрахыг зөв­лөнө. Ийм халамжтай туслах байгаа ма­шин энэ жилд багтан гарч ирэх бололтой.
Ер нь бол энэ дурьдагдсан авто техникийн ололт нь хамгийн шинэлэг зүйл биш юм. Хүн одоохондоо маши­ны бүхээгтээ эзэн хэвээр байна. Цахим төхөөрөмжүүд нь зөвхөн “туслагчийн” үүрэг л гүйцэтгэж буй. Удалгүй энэ нь өөрчлөгдөх бололтой.

Робкаруудын уралдаан


Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Калифорнийн цөлд нэгэн урал­дааны тэргүүлэгч нарыг шагнасан юм. Жо­лооч нар нь жолооны ард суугаагүй ч шагналаа аваад л байлаа. Энд DARPA Urban Challenge гэдэг жолоочгүй авто уралдааны тухай өгүүлж байна. Автобот эсвэл робкарууд? Нэр нь одоогоор бүрэн тогтоогүй бө­гөөд машинууд нь ч өнгөц харвал ер­дийн л хөнгөн тэрэгнүүд. Харин тус­гай төхөөрөмжүүд ба ивээн тэт­гэгч компаниудынхаа логогоор дүүр­сэн харагдана билээ. Хамгийн сонир­холтой нь нь жолоочийн суудал хоо­сон. Шийдвэрээ машин өөрөө гар­га­даг аж.

Роботуудын анхны тэмцээн DARPA Grand Challenge 2004 онд болоод бүрэн дуулианаар дуусан ч  нэг ч машин нь замаа туулж чадаагүй гэдэг. Түүнээс жилийн дараа таван машин бариандаа орсон байлаа. Харин өнгөрсөн жил жолоочгүй робот машинууд Калифорнийн цөлийн замгүй газрыг туулахаас гадна хотын гудамжинд чадлаа үзүүлэв. Робкарууд ердийн машинуудын хамт зөрлөг, гэрлэн дохио, зогсолт зэргийг хийсэн ба замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл тэмцээнээс хасагдах ёстой байжээ.
Мэдээж тийм машинуудыг энд тэнд­­гүй хэрэглэх нь эрт байгаа. Өнөө­гийн автокарууд даруухан удаан явдалтай. “Босс” гэхэд л Urban Cha­lle­n­ge-ийн зуун км замыг дөнгөж 22км/ц хурдтайгаар туулсан байв. Мөн тэдний үнэ ердийн машинаас илүү­тэй. Үүний зэрэгцээ зохион бү­тээг­чид нь төхөөрөмжүүддээ хүний амийг даалгахад бэлэн болоогүй байна. Гэхдээ роботжуулсан машин зөгнөл биш болжээ. Жолоочгүй машинууд одоо зам муутай газар ба хөдөлгөөнтэй хотын төвөөр явах хэмжээнд хүрээд буй.

Түүхий хүмүүсийн түүхий тоглоомууд

Сүүлийн үед автын олон загварууд ба төрөл эргүүлэн татагдах нь их ажиглагдлаа. Сая сая ашиглагдаж буй машинуудыг сэргээн засварлах хэрэгтэй болжээ. Тэднийг эргүүлэн татах гол шалтгааны нэг нь машины цахим системийн. Доголдол болж бай­на. Энэ жилийн дөрөвдүгээр сард Chrysler компани Chrysler Sebring ба Dodge Avenger маркийн 200 мянга гаруй машинаа АНУ, Канад, Мек­сикийн зах зээлээс цахилгаан төхөөрөмжийн гэмтлийн улмаас эргүүлэн татсан байв. Уг компани 2007 онд  80 мянган Jeep Wrangler ба Dodge Nitro машинуудаас эргүүлэн татаж байв. Хөдөлгүүрт цахилгаан өгөх төхөөрөмж нь сааталтай байжээ. Хөдөлгүүр нь гэнэтхэн унтраад жолооч нараа тэвдүүлж байсан гэдэг. Компанийн мэргэжилтнүүд унтарсан хөдөлгүүр хоёр, гурван секундын дараа дахин ажиллана гэж хэрэглэгчдийг тайвшруулж байлаа. Consumer Affairs-ийн хэрэглэгчдийн хэвлэлд хүчирхэг  Jeep Wrangler нь замд гарах үеэр “чимээгүй” болж, ирж яв­сан машинтай мөргөлдөхөө шахсан ту­хай нэгэн хэрэглэгч ярьсан байв.


Энэ жилийн дөрөвдүгээр сард  Volvo компани V70 ба XC70 загварын ма­шинуудын хажуугийн аюулгүйн дэр­ний системд сааталтай гээд 65 мян­ган машинаа эргүүлэн татсан байна. Volvo V70 автомобилийг Euro NCAP шалгах үеэр хажуугийн дэрний автомат үүссэн нөхцөлөөс хоцорч буйг харуулсан аж. Компанийн мэр­гэ­жилтнүүд түүний хоцрогдлыг секун­дын 1000-ны нэг гэж хэлж байсан юм. Осол гарахад секундын хэсэг ч заримдаа аюулаас хамгаалахгүй л дээ.
Машиныг хэтэрхий их ухаалаг төхөөрөмжөөр дүүргэх нь юунд хүр­гэж болох талаар сайтар тунгаан шүүх ёстой. Аюулыг багасгахын тулд үйлдвэрлэгч нараас тусад нь ма­ши­ны туршилтыг хийх ёстой юм. Өд­гөө машины аюулгүйн системийг шал­гахад анхаарахаас биш машины ца­хил­гаан төхөөрөмжүүдийг шалга­даг­гүй. Бие даасан шалгалт, туршилт тогт­­мол биш хийгддэг бөгөөд түүнийг ерөн­хий тестын хүрээнд явуулж байна.

Жолооч ба “ухаантай” болж буй машинуудын хооронд ямар харилцаа үүсэх вэ гэдэг асуудалд цөөнгүй ху­вил­­бар байгаа нь ойлгомжтой.
Хамгийн боломжийнх нь цахим системүүдийг аажмаар нэвтрүүлэх. Тех­нологийн ололт хямдарч олонд хүр­тээлтэй болох ёстой. Машинууд хүчир­хэг компьютер ба түүний прог­раммаар тоноглогдох болно. Цахим системүүд нь машин ба жолоочийн байдлыг хянах ёстой. Машинууд мэдээлэл солилцож сурах мөн замын хамгийн сайн хувилбарыг таньж сурах хэрэгтэй болж байна.
Өөр зам ч байж болно. Цахим системийн доголдлоос үүдэн замын осол ихэсвэл түүнийг хэрэглэх эсвэл түүнээс татгалзах зэрэгт нь хүчтэй хяналтыг авчирч магадгүй. Гэхдээ үүгээр техникийн дэвшилд өөрийн гэсэн хохирол авчрах учир түүнд нэг их орохгүй болов уу. Харин эрчим хүчний үнэ болон өрсөлдөөн нь жо­лооч нарт цахим төхөөрөмжийн тус­ламжтайгаар хэмнэлт гаргах болом­жийг өгөх учир цахимын ирээдүй улам тодорч магадгүй байна. Робкарууд хамгийн түрүүнд дэд бүтэц өндөр хөгжилтэй баян орнуудад гарч ирэх нь ойлгомжтой. Энд хамгийн түрүүнд АНУ, Япон, Герман өрсөлдөнө гээд хэлэхэд алдахгүй.

Дэвшлийн зам таах аргагүй.

Жолооч гэсэн мэргэжил мөхөхийг хэн ч үгүйсгээгүй байна. Харин машиныг механикаар жолоодох хорхой хөдлөөд байвал ирээдүйд түүнийг тусгай цэнгээний хүрээлэнгүүдэд л хийж байх байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж