Узбек эмч нар 147 хүүхдэд ХДХВ-гийн халдвар тараав

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Узбек эмч нар 147 хүүхдэд ХДХВ-гийн халдвар тараав

Эмнэлгийн ажилтнуудын буруугаар Узбекистаны бараг 150 хүүхдэд ХДХВ/ДОХ өвчний халдвар тараагдсан байна. Аюултай өвчний халдвар тараасан хэрэг 2007-2008 онуудад гарсан ч энэ тухай дөнгөж 2010 оны гуравдугаар сард олон нийт мэдэв. "Фергана.Ру" сайтад эмч нарыг шүүсний дараа Наманган мужийн прокурорын захиалгаар Узтелерадио компанийн хийсэн баримтат кино олджээ. Шүүх хаалттай явагдсан учир уг киног телевизээр харуулаагүй байна. Кинонд өгүүлснээр Наманган мужийн эмнэлгийн ажилтнуудын буруугаар 2007-2008 онуудад 147 хүүхэд ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвар авсан байжээ. Эмнэлгийн багаж төхөөрөмжийн ариутгалыг муу хийсэн нь үүний гол шалтгаан байсан ба мөн эмнэлгийн бичиг баримтыг устгасан тухай ч тэнд өгүүлсэн байв. Эх сурвалжийн мэдээгээр шүүх хурал эхлэх үед халдвар авсан хүүхдүүдээс 14 нь өөд болсон байжээ. Сэтгүүлчид энэ асуудалд олон нийтийг хандуулах гэсэн боловч эрх баригчид тэдэнтэй хамтран ажиллаагүй гэнэ. Эрх баригчид одоо ч уг асуудлыг нуусан хэвээр байна гэж "Фергана.Ру" сануулав. Андижан мужид эмнэлгийн ариутгал муутай багаж төхөөрөмж хэрэглэсэн бас нэг ийм хэргийг эрх баригчад дарж байгаа ажээ. “Хэрэв та эмнэлэгт эмчлүүлэхээр болж байгаа бол өөрөө тариур, дусаалга, марль, боолт, эмч нарын бээлий болон эм тариаагаа авах хэрэгтэй. Эсвэл та эмчилгээгүй үлдэнэ” гэж Ташкентын нэгэн эмнэлгийн нэрээ нууцалсан эмчийн сануулсныг Ферган .ру сайт иш татсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж