Найз залуудаа үргэлж сайхан харагдаж байхыг хичээгээрэй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Найз залуудаа үргэлж сайхан харагдаж байхыг хичээгээрэй

Найз залуутай байх сайхан. Yргэлж хэн нэгний халамжинд байж хайрыг нь хүртэнэ гэдэг бол аз завшаантай л хэрэг. Харин энэ бүхнийг авахын хажуугаар өөрийгөө хэрхэн хүндэтгүүлж сурах вэ? Энэ л асуултын хариуг болгож бяцхан хэдэн зөвлөгөө өгч байна

Чи анхны уулзалтаараа л өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол гаж зан араншин гаргаж, өвөрмөц донж маягтай байна гэсэн үг биш юм. Түүний оюун ухаан нь өөрийгөө төгс төгөлдөр эмэгтэй хүн гэдэг чинь би байна гэдгийг мэдүүлж өгөхөд л оршино.

Түүнтэй аль болох хамтдаа байж амралтыг нь тохь тухтай хоёулханаа өнгөрөөж байхыг хичээгээрэй. Хэр цагийг хамтдаа хөгжилтэй сайхан өнгөрөөж чадна түүний сэтгэл зүрхэнд улам тодоос тод ул мөр үлдээж нэгэнт асан бадамласан галыг улам ноцоож өгөх болно.

Хэрэгцээтэй мөнгө, санхүүгийн асуудлаа шийдвэрлүүлж бай. Тэр чиний асуудлыг шийдэж байна гэдэг нь чамайг өөрийн болгож, хариуцаж явж байна гэсэн мэдрэмж төрүүлж өөрийн нэг хэсэг мэт хандах болно.

Хувцас, хунар худалдан авах үедээ хар зах уруу үнэ хямд гэж харайлгах хэрэггүй. Яваандаа чи түүнд өөрөө өөрийгөө хямдхан, аар саархан юмаар аргалчихаж болдог хялбар амьтан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс үнэтэй гэлтгүй боломжоороо дэлгүүрээс хувцаслаж, түүнийг дургүй байсан ч аяийг нь олж байгаад авахуулж сураарай.

Түүний дэргэд үргэлж сайхан харагдаж байх хэрэгтэй. Хэдий гэртээ байгаа ч гэлээ эвтэйхэн үсээ янзалж, нүүрээ бүрэн будаж янзалдаггүй юм аа гэхэд нүдээ хөнгөн будаж байх хэрэгтэй.

Залхтал нь өөрийн таргалж буйгаа болон тааламжгүй биен хэсгийнхээ тухай үглэх хэрэггүй. Яваандаа тэр чамайг яг л өөрийн чинь хэлж буйгаар хардаг болж сэтгэхүйд нь чи тэр л янзаар буудаг болчихдог.

Эх сурвалж: busgui.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж