Pixar анхны эмэгтэй найруулагчаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Pixar анхны эмэгтэй найруулагчаа танилцууллаа

Brenda Chapman Pixar студийн хамгийн анхны эмэгтэй найруулагч болж байгаа ба “Brave” нэртэй 3D анимейшн киногоор гараагаа эхэлж байна. Тэрбээр 1998 онд DreamWorks-ын “The Prince Of Egypt” анимейшн кинон дээр голлон ажиллаж байсан ба удаан хугацаанд туршлага хуримлуулсны эцэст ийнхүү найруулагчаар ажиллах эрхтэй болжээ.
Энэхүү анимейшн кино нь Miranda хэмээх залуу охины түүхийг өгүүлэх ба хаант улсаа аюулаас авархаар олон ээдрээтэй адал явдлыг туулдаг аж. Дуу оруулагчаар Холливуудын нэрт жүжигчин Reese Witherspoon, Julie Walters болон Billy Connolly нар ажиллах гэнэ.
“Brave” 2012 оны зургадугаар сард дэлгэцнээ гарч эхлэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж