Жэки Чан Монголын говьд зочилно

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Жэки Чан Монголын говьд зочилно


Английн колончлолын эсрэг тэмцэгч Энэтхэгийн лам Ayyappan Pillai Madhavan Nair буюу Япончуудын нэрлэснээр Nair San гэх хүний тухай бодит амьдралаас сэдэвлэн “Nair San” нэртэй кино бүтээхээр болжээ. Уг кинонд нэрт жүжигчин Jackie Chan тоглох ба гол дүрд Энэтхэгийн жүжигчин Mohanlal тоглох аж. Mohanlal болон түүний эцэг нь Nair San-тай хувийн харилцаатай байсан нь тухайн дүрийг бүтээхэд давуу тал болно хэмээн киног бүтээгчид үзсэн байна.

Уг кинонд 1920-1970 оны хоорондох үйл явдал гарах ба эсрэг дүрийг Японы жүжигчин Shunsuken Matosuok бүтээх гэнэ. Nair San нь эрх чөлөөний төлөө домогт тэмцэгч бөгөөд Японы их сургуульд суралцахаар очин, тэндээ суурьшин дараа нь япон эмэгтэйтэй гэр бүл болсон юм.

Киноны гол багийг Энэтхэг Японы чадварлаг уран бүтээлчид бүрдүүлж байгаа ба киноны зураг авалтыг Nair San-ы амьдарч байсан нэлээд хэдэн газарт хийх гэнэ. Гэхдээ нийт зураг авалтын 60 хувийг нь Япон, Англи болон Монголын цөлд авах аж. Харин нэрт тулааны мастер Jackie Chan тус кинонд туслах дүр бүтээх бөгөөд тэрбээр Монголын цөлийг давах гэж амь тэмцэн яваа Nair San-д тусладаг аж. Энэхүү хэсгийн зураг авалтыг Монголын цөлд хийхээр төлөвлөөд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж