Сервитут эздийн эрхийг хамгаална

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Сервитут эздийн эрхийг хамгаална

Сервитут гэж юу вэ? Бидний олонхид энэ нэр танил биш байж болох. Тэгвэл энэ удаад Монголын мян­ганы сорилтын сангийн Хөрөн­гийн эрхийн төсөл газраас сургалт зо­хион байгуулж, энэ мэт олон ойл­гол­туудын талаар мэдээлэл өглөө. Сур­­галт хэдийгаар зах зээлийн мэр­гэжилтэн болон энэ чиглэлээр даг­нан ажилладаг сурвалжлагч нарт зо­риул­сан боловч жирийн иргэдэд ч сонирхолтой, хамааралтай учраас зарим нэг мэдээллийг хүргэж байна.

Өөрийн өмчлөх эрхээ хэрэг­жүү­лэхийн тулд бусдын өмчлөх эрхийг хязгаарлах нь сервитут юм гэж доктор Г.Гантулга тайлбарлав. Мөн сер­витут нь зайлшгүй шаардлагатай, зориулалттай байх ёстой гэнэ. Энэ нь өнөөдөр Улаанбаатар хотын гудамж­наа бэлхнээ байх жишээнүүд юм. Тухайл­­бал, гэр хорооллын айлууд дунд хамгийн их тулгамдаад буй асуудал. Газрын албадын босгыг элээж, хаал­гачаас нь авахуулаад хаанд нь хүртэл үргэлжилдэг заргын нэлээд хэс­гийг хаяа хатавчны айл, хамар хашаа, гудамжны үзүүрийн айлаас болж эрх нь зөрчигдсөн айлуудын асуудал эзэлдэг. Эднийх машин явах гудамж, ус зөөх нарийн гарцыг хаан хашаа хатгачихлаа гээд зөндөө гомдол байдаг. Зөвхөн гэр хороололд ч биш, хотын төвд тэнгэр өөд сүндэрлэсэн өндөр сайхан барилгуудад ч сервитут хамаатай. Учир нь тухайн барилгаас улбаалж нийтийн эрх ашгийг хөндөж болзошгүй асуудал үүсч болох юм. Тухайлбал, тухайн барилгын даацад тохирсон автомашины зогсоол байх шаардлагатай. Олон улсад хөгжсөн жишээнээс үзэхэд, сервитутыг долоон төрөлд ихэвчлэн байдаг байна. нэвтрэн өнгөрөх, ус авах, гэрэл халхлахгүй байх, орчныг халхлахгүй байх, өндөрийн сервитут, цахилгаан холбооны шугамын сервитут, авто техникийн зогсоол болон утаа, ууршлын сервитүүд ажээ.

Утаа ууршлын сервитут бол манайд хамгийн түгээмэл жишээ. Орон сууцны айлуудын хамгийн доод давхарт гуанз, цайны газар, бусад үйлдвэрлэл үйлчилгээ ажилладаг. Энэ нь тухайн байрны оршин суугч­дад таатай нөлөө үзүүлдэггүй нь ойлгомжтой. Сервитутын харилцаа хөгжсөн орон ийм асуудлыг шийдвэрлэхдээ аж ахуйн нэгжүүдийг байрны дээд давхруудад байрлуулдаг байна. Ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн эзэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болох ба оршин суугчдад ч сөрөг нөлөөгүйгээр иймэрхүү байдлаар шийддэг ажээ.

Сервитут зөвхөн хувийн эзэмшил гэлтгүй нийтийн эзэмшилд ч байдаг. Монголын нөхцөлд нийтийн сервитут сайн хэрэгждэг бол хувийн сервитут нь хангалттай хэрэгждэггүй. Уг нь Иргэний хуулийн 2003 оны нэмэлт өөрчлөлтөөр сервитүүдийн харилцааг оруулж өгсөн байдаг ч төдийлөн хангалттай хэрэгждэггүй байна.
Гадаадын хөгжилтэй оронд бол сервитут сонирхолтой сэдэв биш, тэнд аль хэдийнэ асуудлыг зохицуулсан. Харин Монголд энэ асуудал орхигдоод байгаа гэнэ.
Хөрөнгийн эрхийн төслийн дээрх сургалтад үүнээс бусад хэд хэдэн асуудал хөндсөний нэг нь хотын гэр хорооллын айл өрхөд хамгийн түгээмэл байдаг газар өмчлөлийн тухай байлаа. Иргэд харьяа дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авдаг. Үүнийг аваад л боллоо гэсэн ойлголт­той иргэд олон бий. Тэгвэл үүний дараа газар өмчлөх гэрчилгээ авснаар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас эд хөрөнгө өмчлөх гэрчилгээгээ авс­наар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх тань бүрдэх юм гэхчилэн олон сонирхолтой асуудлуудыг энд хөндөв.
Сургалтаар, Монголын өнөөгийн Газрын шинэтгэлийн бодлого, газ­­рын эрхийг баталгаажуулах, бүрт­гэх байгууллагын тогтолцоо, эрх зүйн орчин, Газрын эрх, төрөл ялгаа болон Газрын улсын бүртгэлийн тог­тол­цоо зэрэг сэдвийг хамарлаа. Мөн газрын татвар, төлбөр, хөн­гө­лөлт, чөлөөлөлтийн тухай танил­цуул­сан. Сургалт өнөөдөр мөн үр­гэлж­лэх бөгөөд Нүхт амралтад бо­лох юм. Оролцогчид Хөрөнгийн эр­хийн төслийн тусламжтайгаар тө­сөл байгаа газарт очиж, бодит жи­шээ­тэй танилцана. Мөн Эд хө­рөн­гийн бүртгэлийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулах нь, Төслийн үйл ажиллагаанд хүрээлэн буй орчин болон нийгмийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг гэсэн сэдвээр багш нар лекц уншина.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж